Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
У.Хүрэлсүх: Улсын эдийн засгийн нөхцөл хүнд байгаа, төсвийн тодотгол хийнэ | Peak News

У.Хүрэлсүх: Улсын эдийн засгийн нөхцөл хүнд байгаа, төсвийн тодотгол хийнэ

Б.Баясгалан
07 сарын 02, 2020

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Яг одоо УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүхээс асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн уналтаас сэргийлэх ямар арга хэмжээ авах, хар тамхи зэрэг хууль бус хэрэгт холбогдсон дипломат албаныханд ямар арга хэмжээ авсан, цаашид ийм хэрэг гаргуулахгүй байх чиглэлд ямар төлөвлөгөөтэй байгаа талаар асуулаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх хариулахдаа "Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Цар тахалтай холбоотой болон давж гаршгүй хүчин зүйлүүд байна. Монгол Улсын Засгийн газар, УИХ өөрсдөөс шалтгаалах бүхий л боломжтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Бидэнд байгаа боломж нөхцөл энэ. Би олон зүйл амалж чадахгүй, худлаа ярьж чадахгүй. Байгаа хөрөнгө мөнгөнийхөө бололцоонд ажлуудаа хийж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллана. Шинэ Засгийн газар байгуулагдаж, холбогдох сайд нар томилогдохоор төсвийн тодотгол хийнэ. Төсвийн тодотгол хийхээр бэлтгэж байгаа. Саарал жагсаалтаас ч гарна. 

Хар тамхитай холбогдсон хүмүүст арга хэмжээ авна. Зарим Элчин сайдыг эгүүлэн татсан. Цаашид ийм зохисгүй асуудал гаргахгүйн төлөө бүх талаасаа хяналт тавьж ажиллана. Тагнуул, хяналтын байгууллага үүн дээр ажиллаж, холбогдох байгууллагууд шалгалт хийж байгаа. Харамсалтай нь бидэнд мэдэгдэхгүйгээр ийм зүйлс хийж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байгаа. Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлнэ" хэмээлээ.

У.Хүрэлсүх нь өмнө парламентад мөн Засгийн газрын тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд УИХ-ын 2020 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй.

Холбоотой сэдвүүд

у.хүрэлсүх эдийнзасаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.