Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Улаанбаатар-Истанбул чиглэлийн шууд нислэг ирэх нэгдүгээр сард эхэлнэ | Peak News

Улаанбаатар-Истанбул чиглэлийн шууд нислэг ирэх нэгдүгээр сард эхэлнэ

Б.Баясгалан
11 сарын 11, 2019

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар энэ сарын 7-нд  уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов. 

Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлэв. 

Хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан ч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв.

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. 

Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх,  ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Холбоотой сэдвүүд

истанбул улаанбаатар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.