Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Улаанбаатарт тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдлээ | Peak News

Улаанбаатарт тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдлээ

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 14, 2023

Улаанбаатар хотод өнөөдөр (2023.08.14) тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгджээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс "Уг сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна" гэв. 

Тарваган тахал өвчний халдвар дамжих зам:

Тарваган тахал нь дараах замаар хүнд халдварлана. Үүнд:

  • Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс салстын шархаар, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах үед
  • Тарваганы бүүрэгт хазуулах үед
  • Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн, махыг хүнсэнд хэрэглэх явцад
  • Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварлах

Эмнэлзүйн шинж тэмдэг:

Нууц үе 2-3 хоног.

Булчирхайн хэлбэр: Халуурах, булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох, толгой өвдөх, чичрэх, маш их ядарч сулдах

Уушгины хэлбэр: Өндөр халуурах, чичрэх, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох, цустай цэр гарах

Гэдэсний хэлбэр: Маш өндөр халуурах, чичрэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжиж, гүйлгэх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.