Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөрт сургах сургалтыг зохион... | Peak News

Хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөрт сургах сургалтыг зохион байгуулж байна

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын төлөөллүүдэд хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөрт сургах сургалтыг зохион байгууллаа. Тодруулбал харьяа 11 аймаг, 2 дүүргийн газар, хэлтэс болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 орчим оролцжээ.

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлог, хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөр, үйлчилгээний ойлголтоос гадна кейс менежментийг удирдах дадлага, арга зүйд суралцаж мэдлэг ойлголтоо дээшлүүлж байгаа юм. 

Сургалтын үр дүнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран орон нутгийн зорилтот буюу Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд нийгэм, гэр бүлд эргэн нэгтгэх, нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлнэ.

Холбоотой сэдвүүд

гбхзхг хүүхэд өсвөр нас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.