Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Уушигны хорт хавдрын эсрэг эмүүдийг гарган авчээ | Peak News

Уушигны хорт хавдрын эсрэг эмүүдийг гарган авчээ

peak.mn
04 сарын 23, 2018

Хятадын эрдэмтэд сүүлчийн шатандаа орсон уушигны хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хоёр төрлийн маш үр дүнтэй эм гарган авчээ. China Daily сонинд мэдээлснийг үзвэл, шинэ төрлийн эмүүд нь эмэнд маш ихээр дасал болсон өвчтөнүүдэд үр дүнгээ өгч байгаа аж.  

Эхний эмийг анлотиниба гидрохлорид, хоёр дахийг нь фруквитиниб гэж нэрлэсэн бөгөөд эхнийхийг нь гадаадын 30 гаруй эмнэлэгт клиник туршилтад оруулжээ. Эрдэмтдийн ярьснаар, уг эм өвчтөний насыг хэдэн сараар уртасгасан байна.  

Шанхай хотын Цээжний хөндийн эмгэг судлалын эмнэлгийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Хань Баохуэй-гийн ярьснаар, анлотиниба гидрохлорид эм нь хавдрын томролтыг саатуулж, хавдрыг тэжээгч судсыг бөглөдөг ба уг эмийг энэ ондоо багтаан иргэдэд хүртээмжтэй болгох ажээ.

Хоёрдахь эм болох фруквитинибыг олон оронд туршсан бөгөөд үр дүнтэй болох нь батлагдсан байна.

Статистик мэдээллийг үзвэл, Хятад улсад жил бүр 4,2 сая гаруй хүн хорт хавдартай гэж оношилогддог ба уушигны хорт хавдар нь хамгийн ихээр үхэлд хүргэдэг өвчин юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

уушиг хорт хавдар

Сэтгэгдэл бичих (14)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.