Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Вакцины II тунгаа хийлгээд 14 хоносон бол орон нутагруу чөлөөтэй зорчино | Peak News

Вакцины II тунгаа хийлгээд 14 хоносон бол орон нутагруу чөлөөтэй зорчино

Тавдугаар сарын 22-ноос хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.

-Хөдөө, орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Хот болон хөдөө, орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журамд энэ талаар заасан. Коронавирус халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ шаардлагатай. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд халдвар авч, эдгэсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг батлах бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явна.

-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг руу явахад ямар бичиг баримт шаардах вэ?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, эсвэл вакцины бүрэн тунд хамрагдаагүй, хамрагдсан ч 14 хоног хүрээгүй иргэдийн хувьд PCR шинжилгээний /72 цагийн хугацаатай/ сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний /48 цагийн хугацаатай/ сөрөг хариуг үндэслэн, хөдөө, орон нутаг руу зорчуулна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.