Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Японд газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ | Peak News

Японд газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ

П.Мөнгөнсор
01 сарын 02, 2024

Японы төв хэсэгт өчигдөр /1-р сарын 01/ 16 цагийн үед  7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, ихээхэн гарз хохирол учрууллаа. Японы ЗГ-аас газар хөдөлсний дараахан цунамигийн түгшүүр зарласан бөгөөд өнгөрсөн шөнийн 1 цагийн үед цунами болох эрсдэлгүй болсныг мэдээлсэн байна. 

Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 13 хүн эндсэн гэж NHK мэдээлжээ. Амиа алдсан тохиолдлууд бүгд газар хөдлөлтийн голомт болох Ишикава мужид бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн голомт Ишикава муж

Японы Батлан хамгаалах яамны 1000 гаруй хүнтэй эрлийн баг хохирогчдыг эрэн хайх, аврах үйл ажиллагааг явуулж байгаа гэнэ.

Түүнчлэн эргийн бүсүүдээр оршин суудаг иргэд хоргодох байранд шөнийг өнгөрөөж, цэвэр усгүй, хоол хүнсгүй хэцүүхэн нөхцөлд байгаа аж. Цаашилбал, 30 мянга гаруй өрх цахилгаангүй болсон байна. Ихэнх зам эвдэрсэн учир эргийн бүсийн оршин суугчдад тусламж үзүүлэхийн тулд далайн замыг ашиглана гэж Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдлээ. 

Каназава мужийн оршин суугчид бага сургуулийн барилгыг хоргодох байр болгон ашиглажээ.

Одоогоор хэр их хэмжээний хохирол учирсныг тооцоолоогүй байна.

Эх сурвалж: NHK, BBC

Холбоотой сэдвүүд

газархөдлөлт цунами япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.