Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Японы эрдэмтэнг Хятадад баривчилжээ | Peak News

Японы эрдэмтэнг Хятадад баривчилжээ

Peak.mn
10 сарын 21, 2019

ТОКИО. /Koydo/. Хоккайдогийн их сургуулийн профессор БНХАУ-д баривчлагдсаныг Японы Засгийн газар нотолжээ. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихэдэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“БНХАУ дахь Японы Элчин сайдын яамнаас мэдээлснээр, 40 настай, Японы иргэнийг Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр есдүгээр сард Бээжин хотод баривчилсан. Түүнд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж байгаа бөгөөд бид гэр бүлийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж тэрбээр хэлжээ.

Уг эрэгтэйг тагнуул хийсэн хэргээр баривчилсан гэж “Kyodo” агентлаг эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

2015, 2017 онд Японы 11 иргэн тагнуул хийсэн хэргээр Хятадад баривчлагджээ. Тэдний дөрөв нь одоо ял эдэлж байгаа аж. Өнгөрсөн оны тавдугаар сард мөн Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотод Японы 20 орчим иргэнийг хууль бусаар шашны үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчилж байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

баривчлах бнхау эрдэмтэн япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.