Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна | Peak News

Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна

peak.mn
12 сарын 21, 2018

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана. Эргэн сануулахад, Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэхдээ энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм. 

Засгийн газраас утаатай тэмцэх богино, дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаагийн богино дунд хугацаанд түүхий нүүрсийг хорьж, сайжруулсан түлш хэрэглэх асуудал юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.