Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Завь живж, олон сурагч амиа алдав | Peak News

Завь живж, олон сурагч амиа алдав

Б.Баясгалан
08 сарын 16, 2018

Суданд Нил мөрнийг хөндлөн гаталж явсан завь лхагва гарагт осолдож, 22 хүн амиа алдсаны дунд 21 сурагч болон нэг эмэгтэй байсан гэж тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Дээрх завь нь Суданы умард хэсгийн "Нил мөрөн" муж улсын сургуулийн 40 гаруй сурагчийг тээвэрлэж явжээ. Сурагчид хэдэн настай байсан нь тодорхойгүй байгаа ба амиа алдсан эмэгтэй нь орон нутгийн эмнэлгийн ажилтан байжээ.

Зорчигчдын сууж явсан завь голын тэг дунд явж байх үед хөдөлгүүрүүдийн нэг нь эвдэрч, улмаар живэхэд хүрсэн байна. Мөн бэртсэн хүмүүсийн бие сайнгүй байгаа ажээ.

Судан улсад зургадугаар сараас 11 дүгээр сард борооны улирал үргэлжилдэг ба үүний улмаас Нил мөрний усны түвшин ихээхэн нэмэгддэг аж. Нил мөрөн нь Африкийн орнуудын ард иргэд хийгээд бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг чухал усан зам болдог юм.

Дэлхийн хамгийн урт мөрнүүдийн нэг Нил нь Цагаан Нил, Цэнхэр Нил гэх хоёр гол цутгалаас бүрэлддэг ба энэхүү хоёр цутгал нь Судан улсын нийслэл Хартум хотын ойролцоо нийлдэг ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

сурагч завь нил мөрөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.