Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Зөрчил гаргахгүй хоёр жил болвол оноог нь сэргээнэ | Peak News

Зөрчил гаргахгүй хоёр жил болвол оноог нь сэргээнэ

Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчөөгүй жолооч нарын зөрчлийн оноог урамшуулахаар болжээ. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг дахин зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээхээр заасан байдаг аж. Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм байна. Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид дээрх урамшуулал хамаарахгүй аж. 

                             Жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчил

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 140 мянган жолооч зөрчил гарган оноо хасуулжээ. Мөн 1046 жолооч эрхээ түдгэлзүүлж, 503 жолооч зааврын дагуу эрхээ сэргээлгэсэн ажээ.

Өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн газар замын Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний хэрэг зөрчлийг камераар шүүж байна. Тус төвөөс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг 10 гол зөрчлийг нэрлэжээ.

1. Гэрлэн дохио зөрчих

2. Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаар ярих

3. Хамгаалалтын бүс хэрэглэдэггүй

4. Зогсохыг хориглосон газар зогсох

5. Эгнээ байраа буруу эзлэх

6. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох

7. Тээврийн хэрэгслийн албан татвар хураамжаа төлдөггүй

8. Хурд хэтрүүлэх

9.Зориулалтын бусаар тоноглох

10.Хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэх

https://www.service.police.gov.mn/ -нд хандаж зөрчлийн оноогоо шалгаж үзээрэй. 

Холбоотой сэдвүүд

замын цагдаа зөрчил

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.