Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ариун цэврийн шаардлага билляръд тоглоомын газрыг хаалаа | Peak News

Ариун цэврийн шаардлага билляръд тоглоомын газрыг хаалаа

Х.Оргил
04 сарын 22, 2019

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 25Б байрны зоорийн давхарт байрлах Билляръд тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Шалгалтаар тус үйлчилгээ явуулж буй байр нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, зөвшөөрөлтэйгөөр явуулах худалдаа, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан нь илэрчээ.

Мөн үйлчилгээний явцад гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, тусгай цэгт түр хадгалж графикийн дагуу зайлуулдаггүй, бүртгэл хөтөлдөггүй, орон сууцны гадна орчинд хогийн ууттай хог хаягдлыг хадгалдаг, тусгай таних тэмдэгтэй зориулалтын хогийн савгүй байсан аж.

Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, их цэвэрлэгээ, байнгын болон өдөр тутмын урсгал цэвэрлэгээ хийх хуваарьгүй, цэвэрлэгээг тогтмол хийж, бүртгэл хөтлөж, хяналт тавьдаггүй, цэвэрлэгээний багаж, хэрэгслээр хангагдаагүй, ялгах тэмдэггүй, төрөлжүүлэн зохистой байдлаар тусад нь хадгалдаггүй зэрэг нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, тус газрын үйл ажиллагааг бүхэлд нь Прокурорын тогтоолоор түр зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

мхг билляръд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.