Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хоолны үлдэгдлийг их хэмжээгээр хадгалж муутгасан хятад рестораны үйл ажиллагааг зогсоолоо | Peak News

Хоолны үлдэгдлийг их хэмжээгээр хадгалж муутгасан хятад рестораны үйл ажиллагааг зогсоолоо

Х.Оргил
04 сарын 22, 2019

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Монгол цзэн тай ХХК-ийн “Вензөү” рестораны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан нь илэрчээ. Тухайлбал хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй, хоол үйлдвэрлэлийн байрны тааз ховхорч нурсан, дам бохирдол үүсэх нөхцөлд хоолны соус, жан хадгалсан, хоол үйлдвэрлэлийн хэсэгт их хэмжээний хог хаягдалтай, хоолны үлдэгдлийг их хэмжээгээр хадгалснаас иссэн, ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй, хоолны дээж авч бүртгэл хөтлөөгүй, баталгаажилтгүй бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэл явуулсан зөрчлийг илрүүлсэн байна.

Шалгалтаар 1906001639 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил арилгуулах хүртэл тус хоолны газрын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр түр зогсоов. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

мхг ресторан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.