Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дауны синдромтой хүүхэд Америкийн брендийн нүүр царай болжээ | Peak News

Дауны синдромтой хүүхэд Америкийн брендийн нүүр царай болжээ

Х.Оргил
02 сарын 09, 2018

ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. Дауны хам шинж буюу хромосомын түвшинд гарсан өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн сааталтай төрсөн хүү Америкийн хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад нэмэлт тэжээл үйлдвэрлэгч “Гербер” /Gerber/ компанийн энэ оны нүүр царай болжээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, АНУ-ын Жоржиа муж улсын оршин суугч 18 сартай Лукас Уоррен хэмээх хүү нь дэлхийн түүхэнд брэндийн нүүр царай болсон Дауны хам шинжтэй анхны хүүхэд болж байна. “Герберийн хүүхэд” болсон түүний зургийг тус компани энэ онд дотоод болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа ашиглах аж.

“Гербер” компаниас гаргасан мэдэгдэлд “Бид түүнийг 140 мянга гаруй хүүхдээс сонгосон. Дауны хам шинжтэй хүүхдүүдийг, хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд бидний сонголт тус болно гэж найдаж байна. ” гэжээ.

Брэндийнхээ нүүр царайгаар  Дауны хам шинжтэй хүүхдийг сонгосон “Гербер” компанийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид, тэдний дотор ийм төрөлхийн эмгэгтэй хүмүүсийн ар гэрийнхэн ихэд магтан сайшааж байна.

Дауны синдром буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш, гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Жон Лэнгдон Хэйдон Даун гэдэг Их Британийн физикч төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж,  өвчний оношийг тогтоон “Дауны синдром” гэж өөрийн нэрээрээ нэрлэсэн түүхтэй.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

хүүхэд даунысиндром

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.