Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Эрэгтэйчүүдийн насжилтаас шалтгаалж монголд хүйсийн харьцаа дайны үеийнх шиг болсон | Peak News

Эрэгтэйчүүдийн насжилтаас шалтгаалж монголд хүйсийн харьцаа дайны үеийнх шиг болсон

Хүдэрчулууны Хулан
03 сарын 20, 2026

НЭМҮТ-өөс жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг "Эрчүүдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад өдгөө жил бүрийн төрөлт хүйсийн харьцаа тэгш байгаа ч насны ангилал ахих тусам эрчүүдийн тоо цөөрч байгаа нь тэдний эрүүл мэнддээ анхаарал бага хандуулж байгаатай холбоотой гэнэ. энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа, "Монголчуудын хүйсийн харьцааны зөрүү өнөөдөр дайны үеийнхтэй ижил хэмжээнд хүрсэн" хэмээн онцоллоо. Тэрбээр монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар дараах асуудлыг хөндөн ярьж байна. 

Монгол Улсад жилд дунджаар 18 мянга орчим хүн нас барж байгаагийн 63.5 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ бол зүгээр нэг статистик тоо биш, харин нийгмийн эрүүл мэндийн ноцтой дохио юм. Нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзвэл 18-35 насанд осол гэмтэл, гаднын нөлөө, амиа хорлолт тэргүүлж, 40 насанд хавдар, 50-иас дээш насанд зүрх судасны өвчин, харвалт, шигдээс зонхилж байна. Эдгээрийг нэгтгэн харвал анхаарал татах нэг үнэн харагдана. Энэ бол сэргийлэх боломжтой нас баралтууд.

Гэтэл бид яагаад сэргийлж чадахгүй байна вэ?

Хүн хэдий чинээ бага наснаасаа архи, тамхи хэрэглэж эхэлнэ, хэдий чинээ хөдөлгөөний дутагдалтай, суугаа амьдралтай байна, хэдий чинээ илчлэг өндөр, боловсруулсан хоол хүнс хэрэглэнэ, төдий чинээ өвчлөл эрт эхэлдэг. 

Монголд хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, согтууруулах ундааны хэрэглээ 45 орчим хувьд хүрсэн, мөн хүн амын бараг тал нь илүүдэл жин, таргалалттай байна. Энэ нь халдварт бус өвчний аюул аль хэдийн газар авсныг илтгэнэ. 

Өвчин гэдэг “өнөөдөр амаръя” гээд зогсчихдог зүйл биш, харин ч тасралтгүй давшдаг  шинж чанартай.

Ийм нөхцөлд эрт илрүүлэг, эрсдэлийн үнэлгээ амин чухал. Зүрх судасны өвчин, чихрийн шижингийн эрсдэлийг 10 жилийн өмнөөс тооцоолж, амьдралын хэв маягаа өөрчлөх боломж бидэнд бий. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт, төрөх үеийн хяналтаар дамжуулан эрүүл мэнддээ илүү анхаарч, өвчнөө эрт илрүүлж чаддаг нь тэднийг дундаж наслалт өндөр байхад нөлөөлдөг. Харин эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь ховор, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь бага хэвээр байна. Үүний үр дүнд ахимаг насанд эмэгтэйчүүд давамгайлсан хүн амын бүтэц бий болж, энэ нь нийгмийн тогтвортой байдалд хүртэл нөлөөлөх хэмжээнд хүрч байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Амьдралын хэв маяг бол хамгийн хүчтэй “эм”

Дэлхий нийт эрүүл мэндийн салбарт зөвхөн эм, эмчилгээнд найдах нь хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Эмийн хүртээмж, үнийг бууруулах асуудал чухал ч энэ нь суурь шийдэл биш. Жинхэнэ шийдэл бол амьдралын хэв маяг. Эрүүл мэндийн боловсролыг сургууль, ажлын байр, байгууллагын орчноор дамжуулан олгох нь хамгийн үр дүнтэй арга.

“Эрүүл мэндийг дэмжигч сургууль”, “Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр” гэх мэт санаачилгууд бодит хөрсөн дээр буух ёстой. Үүний тулд том бодлогоос гадна жижиг, энгийн шийдлүүд чухал.

Иргэдэд алхаж, гүйх орчин бүрдүүлэх, сургуулийн биеийн тамирын заал, талбайг олон нийтэд нээлттэй болгох зэрэг нь өртөг багатай ч үр нөлөө өндөртэй алхмууд юм.

Мөн байгууллага бүр үүдэндээ даралтын аппарат байршуулж, ажилтнууд өдөр тутамдаа даралтаа хянах боломж бүрдүүлэх нь харвалт, шигдээсээс сэргийлэх хамгийн энгийн арга байж болно. Өнөөдөр 150 мянган төгрөгийн өртөгтэй ийм төхөөрөмжөөр эрсдэлийг эрт илрүүлэх боломжтой атал, хожим нь өндөр өртөгтэй эмчилгээ, хүний нөөц, тоног төхөөрөмжид асар их зардал гаргаж байна.

Үүнээс гадна хөдөлгөөн, зөв хооллолт нь өвчнөөс хамгаалах суурь хүчин зүйл хэвээр байна. Жишээлбэл, ясны сийрэгжилтээс сэргийлэхэд хөдөлгөөн хамгийн чухал, харин дараагийнх нь кальциар баялаг хүнс буюу сүү юм. Хөдөлгөөн тогтмол хийдэг хүний Д аминдэмийн нийлэгжилт сайжирч, бие махбодын бүх үйл ажиллагаа эерэгээр өөрчлөгддөг.


Бодлого, орчны зөрчил ба нийгмийн эрүүл мэнд

Монгол Улс нийгмийн эрүүл мэндийн бодлого, хуультай ч хэрэгжилт сул хэвээр байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг баталсан боловч төсөв санхүүжилт хангалтгүй, анхан шатны тогтолцоо сул байна. ДЭМБ-аас анхан шатны тусламжийг бэхжүүлэхийг зөвлөж байгаа ч бодит байдал дээр энэ чиглэлд хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байна.

Нөгөө талаас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй орчны хүчин зүйлсийг хязгаарлах бодлого сул.

Архины худалдааны цэгийн тоог нэмж, электрон тамхины хэрэглээ залуужиж, зарим тохиолдолд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч хяналтгүй хүрч байна. Тамхины хяналтын хууль олон жил гацсан нь энэ асуудлыг улам даамжруулж байна. Эцсийн дүндээ бид үр дагавартай нь тэмцсээр, шалтгааныг орхигдуулсаар байна. Гэтэл нийгмийн эрүүл мэнд бол шалтгаантай нь тэмцэх ёстой салбар. 

Иргэн бүр, эцэг эх бүр, байгууллага бүр, бодлого боловсруулагч бүр энэ асуудалд оролцож байж л бодит өөрчлөлт гарна.

Эрүүл урт наслах боломж бидэнд бий. Харин тэр боломжийг бодлого, орчин, хувь хүний хандлага гурвын огтлолцол дээр л бодит болгоно. Эцэст нь, хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл бол эрүүл мэнд, аз жаргалтай хос амьдрал. Түүнийг хамгаалах хамгийн энгийн атлаа хамгийн чухал зүйл бол эртнээс эхэлсэн зөв дадал, ухамсартай сонголт юм.

Холбоотой сэдвүүд

эрэгтэйчүүд эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.