Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

‘Physical: Asia’ Солонгосын баг түрүүлсэн нь олон улсын үзэгчдээс шүүмжлэл дагууллаа | Peak News

‘Physical: Asia’ Солонгосын баг түрүүлсэн нь олон улсын үзэгчдээс шүүмжлэл дагууллаа

Л.Дэлгэрмаа
11 сарын 19, 2025

Netflix-ийн "Physical: Asia" шоу дэлхий даяар үзэлтээрээ 44 улсад Top 10-д багтаж, 8 улсад тэргүүлж байна.

Ази тивийн 8 орны төлөөллийг багтаасан тус тэмцээний оролцогч орнуудаас гадна Катар, Хонконг, Сингапур, Финланд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад үзэгчдийн хандалт өндөр байгаа юм. Үүгээр зогсохгүй Их британи, Америк, Канад зэрэг улсад ч англи хэлнээс бусад хэл дээр бүтээгдсэн хөтөлбөрүүдийн жагсаалтын 8-р байрт бичигдэж байна.

Өмнөх долоо хоногийн дугаарыг гэхэд 2.5 сая хүн үзсэн гэнэ. Тэгвэл өчигдөр цацагдсан сүүлийн дугааруудын дараа "instagram, youtube, reddit" тэргүүтэй цахим платформуудад онцлох сэдэв болоод буй. 

Монголын баг финалын шатанд шалгарсныг олон хүн эергээр хүлээн авч, ахлагчийн удирдлага, багийн соёлын өвөрмөц онцлогийг магтсаар байна. 

Мөн шоуны төгсгөл олон улсын үзэгчдээс хүчтэй шүүмжлэл дагуулж “Тэмцээний дүрмийг Солонгосын тал өөрсдөдөө давуу байхаар зохион байгуулсан” гэх сэтгэгдэл цахим орчинд тасралтгүй хөвөрсөөр.

Түгээмэл бичигдсэн сэтгэгдлүүдээс дурдвал:

  • “Энийг Солонгос зохион байгуулж байгаа нь хараад л ойлгомжтой байсан.”

  • “Би япон хүн, ялагдлаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ жинхэнэ аварга нь Монгол байсан.”

  • “Монголоос болон Японоос ирсэн тамирчид зургуулаа нийлээд өргөж дийлэхгүй байсан модыг хоёр Солонгос бүсгүй яаж өргөсөн юм бэ? Физикийн хувьд утгахгүй.”

Сүүлийн дугааруудын онцлох мөчөөс:

Зураг
Тайлбар
Credit: Netflix
Credit: Netflix
Credit: Netflix
Холбоотой сэдвүүд

монголчууд эрэгтэйчүүд

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.