Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болно | Peak News

"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болно

Х.Оргил
03 сарын 07, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулах гэж байна

Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар,эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн оролцоо, манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм.

Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үндэсний чуулганаар нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцаж байна.

Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгэм дэх оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчилснөөр хувь хүний хөгжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.