Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хонг Конгийн эсэргүүцлийн талаар хуурамч бичлэг түгээсэн гэж 210 эккаунтыг хаалаа | Peak News

Хонг Конгийн эсэргүүцлийн талаар хуурамч бичлэг түгээсэн гэж 210 эккаунтыг хаалаа

Г.Сайнзаяа
08 сарын 23, 2019

Google компани Youtube платформд хуурамч бичлэг хийж тараасан гэх 210 хаягийг хаасан тухайгаа мэдэгдлээ. Тэднийг “Хонк Конг-д өрнөж буй тайван бус эсэргүүцэлтэй холбоотой бичлэгүүдийг уялдаа холбоотойгоор цацсан” хэмээн хориг тавьсан аж. Google компани энэхүү алхмаа Facebook, Twitter компаниас Хятадтай холбоотой авч буй арга хэмжээтэй холбоотой гэжээ. 

Тодруулбал, Facebook, Twitter хэсэг бүлэг эккаутыг Хятадын Засгийн газраар удирдуулж олон нийтэд эргэлзээ үүсгэж, Хонг Конгийн эсэргүүцлийг мушгин гуйвуулсан гэж буруутган эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Твиттерт гэхэд Хятадтай холбоотой 1000 орчим эккаунтыг устгасан бол фэйсбүүк Хонг Конгийн тэмцэгчдийг эсэргүүцсэн мэдээлэл түгээсэн хэд хэдэн хуудас, групп, эккаунтыг хаажээ. 

Google компанийн Заналхийлэл судлан шинжлэх багийн гишүүн Шэйн Хантли өөрийн хөтөлдөг блогтоо “Харилцан тохиролцсон, зохион байгуулалттай эдгээр хаягууд VPN болон бусад цахим халхавч дор нуугдах гэж оролдсон. Бид өөрсдийн платформыг шударга үнэн байлгаж, хэрэглэгчдийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй шат дараатай олон алхмын нэг нь энэ юм.” хэмээсэн байна. 

Казахстаны Засгийн газар иргэдээ ухаалаг гар утсандаа аюулгүйн баталгаа гэгчийг татахыг хүчилсэн хэрэг гарсан. Ингэснээр тэд иргэдээ интернет орчинд танадаж, цаашлаад бичиж байгаа үг бүрийг нь хянах боломжтой болох байсан гэнэ. Google харин эл үйлдэлд хариу арга хэмжээ авсан тухайгаа хуваалцлаа.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.