Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Японы хунтайж Хисахитогийн сурдаг ангийн ширээнээс хутганууд олжээ | Peak News

Японы хунтайж Хисахитогийн сурдаг ангийн ширээнээс хутганууд олжээ

04 сарын 28, 2019

ТОКИО. /Kyodo/. Японы эзэн хаан Акихитогийн ач хүү, 12 настай хунтайж Хисахитогийн суралцдаг Очаномизү их сургуулийн харьяа дунд, ахлах сургуулийн ангийн нэгэн ширээнээс баасан гарагт хоёр хутга олдсон байна.

Аюулгүй байдлын камерын дүрс бичлэгээс үзэхэд, дунд эргэм насны нэгэн эрэгтэй барилгын ажилтны дүр эсгэн сургууль руу нэвтэрсэн байжээ. Тухайн үед сурагчид өөр ангид хичээллэж байсан тул ангид хэн нэгэн байхгүй байжээ. 

Хунтайж Хисахито Очаномизү их сургуулийн харьяа бага сургуулийг төгсөж, энэ сараас эхлэн уг сургуульд суралцаж эхэлсэн аж. Жимс хэрчих зориулалттай хэмээн үзэж буй уг хутгануудыг баасан гарагийн үдэд сургуулийн ширээнээс олжээ. Энэ хэргийг Токио хотын цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгаж байна.

Өдгөө 85 настай эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг хаших гэж буй түүхэн арга хэмжээ болохоос хэдхэн хоногийн өмнө энэ хэрэг гарчээ. 

Угсаа залгамжлах хунтайж Нарүхито хаан ширээнд заларснаар хунтайж Хисахитогийн аав хунтайж Фүмихито угсаа залгамжлах дараагийн хүн болох юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

хунтайж хутгалах хисахито

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.