Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Магни дутагдвал ааш зан хувирах, нойргүйтэх шинж тэмдэг илэрнэ | Peak News

Магни дутагдвал ааш зан хувирах, нойргүйтэх шинж тэмдэг илэрнэ


07 сарын 31, 2019

Магни агуулсан хоол хүнс идэхийн ач тус

Нүдний зовхи татах юмуу шөрмөс татахад магни хэрэгтэй гэж та бодож магадгүй тэгвэл энэ минерал нь хүний биеийн олон үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм байна. Азаар бид энэхүү минералыг хоол хүнсээрээ дамжуулан олж авах боломжтой. Ялангуяа ногоон хүнс , хар шоколаднаас авч болдог байна.

Энэ минералын нэг чухал үүрэг нь олон зуун энзимийн урвал явуулахад хамтарсан үүрэгтэй. Энзим нь олон боловсруулах үйл ажиллагаанд оролцдог нүүрс хүчил, өөх тосыг энерги болгохоос гадна цусны сахарыг тогтвортой байлгах, ясны эрүүл мэнд , тайвшруулах мэдрэлийн системд оролцох оролцоог дурдахгүй өнгөрөөж болохгүй. Мөн бидний бат бөх унтахад магни чухал үүрэгтэй. Эрэгтэй хүнд дунджаар өдөрт 400мг , эмэгтэй хүнд 300мг ойролцоогоор шаардлагатай.


Хэрвээ магни дутагдвал юу тохиолдох вэ?

Богино хугацаанд, үр дүн нь мэдэгдэхгүй гэхдээ энэ хугацаа уртасвал дутагдалтай болно. Ихэнхдээ энергийн дутагдалд орно. Магни нь кальц ба Д витамин,  цусны саахар, гормоны балансыг зохицуулахад тусалдаг. Магни дутагдсанаар гүн ядаргаанд орох, ааш зан хувирах, нүд татах, нойргүйтэх, даралт ихсэх, шөрмөс татах (кальцын дутагдал бас нөлөөлнө) ба стрессдэх шинж тэмдэг илэрнэ.


Ямар хоол хүнс хэрэглэх вэ?

Магни нь ногоон навчлаг ургамал, бас түүхий какао, самар ба үрнүүдэд түгээмэл байдаг. Магнигаа нөхөхийн тулд хоолондоо магнигийн агууламж сайтай хоол хүнсийг түлхүү хэрэглэн, сахар , архины төрлийн ундаа, боловсруулсан хүнсийг багасгах хэрэгтэй.

Дараах хоол хүнсэнд магнигийн агууламж өндөр байна. Үүнд:

  • Навчлаг ногоон ургамал (Кель, бууцай г.м)
  • Жимс (илжгэн чих, авакадо, банана, бөөрөлзгөнө)
  • Самар бас үрнүүд 
  • Олон төрлийн шошнууд
  • Ногоонууд (вандуй, броколи, байцаа, ногоон вандуй, артичок, аспарагус, үрлэн байцаа)
  • Далайн хүнс (салмон, макарель, туна)
  • Бор будаа, овьёос
  • Түүхий какао
  • Хар шоколад
  • Дүфү
  • Колорелла нунтаг

Магнигийн дутагдалд орсон гэж үзэж байгаа бол нэмэлт магни хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр худалдан авч хэрэглэж болох ч зарим хүмүүс шингээхэд асуудалтай байдаг. Хэрвээ ихдэх юм бол гүйлгэх, гэдэс хямрах магадлалтай. Тиймээс эмчээс хэр хэмжээтэй магни хэрэглэхээ асуух нь зүйтэй.

Холбоотой сэдвүүд

нойргүйдэлт магни

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.